56 үр дүн
Санжаасүрэнгийн Зориг
Ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон.

Сэмбийн Гончигсумлаа
Монгол Улсын хөгжмийн зохиолч, 1971 оны БНМАУ-ын Ардын Жүжигчин. С.Гончигсумлаа 1915 оны 2-р сарын 18-нд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Ихэн хашаатын худаг" гэдэг газар төрсөн.

Сэнгийн Эрдэнэ
Сэнгийн Эрдэнэ (Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн - 2000 онд нас барсан) нь Монголын Төрийн шагналт, Ардын уран зохиолч. Тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм.

Шагдарсүрэнгийн Гүрбазар
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрж, 1963-1973 онд Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1973-1977 онд Улсын багшийн дээд сургуульд суралцан монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшжээ.

Шагдарын Бира
Ш.Бира Түшээт хаан аймгийн Юнбэйсийн хошууны хар хүн, жин тээж, арилжаа наймаа хийж хөрөнгөжсөн Бөлгөөгийн Шагдарын бага хүү болон төржээ. Эцэг Шагдар 1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдахад шинэ засагт буу зэвсэг худалдаж авахад нь дэмжлэг үзүүлж байсан тул түүнийг "Бэйс" цолоор шагнасан байдаг.

Солийн Данзан
МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, төрийн сайд Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат.Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ.

Сономын Удвал
Сономын Удвал нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч бөгөөд XX зууны Монголын улс төр, соёл, утга зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан манлай эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр 1921 оны 2 дугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төрж, бага наснаасаа эхлэн ажил хөдөлмөр, боловсролын замналаа эхлүүлжээ.

Дашдоржийн Нацагдорж
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.

Хорлоогийн Чойбалсан
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.

Жамсрангийн Цэвээн
ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс.

Ренчиний Чойном
Р.Чойном Монгол Улсын Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Ренчиний 31-ний, эх Рэгзэний 26-ны жил дээр төржээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7 настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан байна.

Очирбатын Дашбалбар
Монголын шилдэм яруу найрагч, ардчилсан хувьсгалын зүтгэлтэн. «Мөнхийн мөнгөн шувуу» шүлгийн цоморлогын зохиолч.
