Сэмбийн Гончигсумлаа
Товч намтар
Монгол Улсын хөгжмийн зохиолч, 1971 оны БНМАУ-ын Ардын Жүжигчин. С.Гончигсумлаа 1915 оны 2-р сарын 18-нд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Ихэн хашаатын худаг" гэдэг газар төрсөн. 1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд Эрхүүд сурч байхдаа (Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон. 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд (одоогийн Дундговь аймгийн Луус сум) малын эмч, 1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 1940-1943 онд Улсын циркт хөгжимчин, 1943-1950 онд Москвагийн хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал хөгжмийн судлалын багш Д.Рогаль-Левицкий, удирдаачийн урлагийн багш И.Дружинин) суралцаж төгссөн. 1950 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаач, 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 1960 оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв. Тэрээр 1991 оны 11-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод насан өөд болжээ. Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн Коллежийг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн 80 насны ойгоор түүний нэрэмжит болгосон юм.

Илгээсэн дурсамж
Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.