Дашдоржийн Нацагдорж
19061937
Товч намтар
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ. Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвээлд өсөж гэрээрээ 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна. 1915 онд эцэг нь Д.Нацагдоржийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгийн тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл,уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна. 1918 оны сүүлчээр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хаажээ. 1921 оноос Цэргийн яаманд бичээч, жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид 1925 онд Д.Нацагдорж суралцаад 1926 онд чөлөөгөөр орон нутагтаа иржээ. Д.Нацагдорж нь 1926 оны 10 дугаар сарын 17-нд Улаанбаатараас морин тэргээр гарч Улаан-Үдээс галт тэргээр явсаар Москвагаар дамжин Ленинград орсон байна. Цааш усан онгоцоор Германы Штенин боомт хүрч галт тэргээр Берлин орж байжээ /Улаанбаатараас Берлин хүртэл найраглалаа бичсэн. 1934 оны 3 дугаар сарын 22-нд Д.Нацагдоржийн охин Н.Ананда Улаанбаатар хотноо мэндэлжээ. Уран бүтээл Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. • "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг • "Учиртай 3 толгой" дуурь, • "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг • "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ. • “Миний нутаг”, • “Дөрвөн цаг”, • “Од”, • “Нар аа”, • “Сар аа” шүлэг, • “Ламбагуайн нулимс • “Харанхуй хад”, • “Шувуун саарал”, • “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг, • “Би биш”, • “Их авхай”, • “Монгол ардын суут”, • “Нуугдсан эрдэнэ”, • “Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ. Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, "Миний нутаг"-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ. Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Илгээсэн дурсамж
Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.
19 удаа үзсэн