NAMTAR
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
NAMTAR
Бидний тухайҮйлчилгээний нөхцөлТөлбөрТусламж

© 2026 Намтар.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоос:

FacebookInstagramYouTube
Жамсрангийн Цэвээн
Жамсрангийн Цэвээн
0Цэцэг илгээх
0Мод тарих
НамтарЗургын цомогИлгээсэн дурсамж
Жамсрангийн Цэвээн

Жамсрангийн Цэвээн

1881—1942

Товч намтар

ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс. Цэвээн эцэг Жамсрангаар монгол бичиг заалган суралцсан бөгөөд 1892 оноос Чита хотын гурван жилийн сургууль, 1897 оноос Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулж байгуулсан гимназ, 1898-1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцжээ. 1902 оноос Агын сургуульд багш, 1903-1911 он хүртэл III Александр эзэн хааны Оросын музейн Дундад ба Дорнод Азийг судлах Оросын газраас Монголын олон угсаатнуудын аман зохиол, угсаатан судлалын хэрэглэгдэхүүн цуглуулах ажлаар Монгол, Өвөр монгол, Өвөр Байгалаар аялсан. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Богд Хаант Монгол улсад ирж, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны соёл эрхэлсэн түшмэл, мөн яамны дэргэдэх сургуульд багшаар ажилласан. Монгол сурагчдыг өрнийн соёлтой танилцуулан сайн суралцсан заримыг нь Эрхүү, Тройцкосавск хотуудад илгээн суралцуулжээ. 1913-1914 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орос улс дахь айлчлал, 1912 оны Орос-Монголын гэрээ, 1915 оны Хиагтын гэрээг байгуулах зэрэгт орчуулагчаар ажилласан. Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь” сэтгүүл, “Нийслэл хүрээний сонин бичиг” зэргийг эрхлэн гаргаж монголын сэтгүүлзүйн салбарыг үндэслэсэн. Монгол оронд өрнөсөн 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалд оролцож, Ардын ЗГ-ын Дотоод яамны дэд сайдаар томилогдон төрийн зохион байгуулалт, засаглалын хэлбэр, гадаад бодлого, улс орны эдийн засгийг сэргээхэд хүчин зүтгэсэн. Ж.Цэвээн нь монгол үндэстний эрх ашгийн төлөөх бодлогыг баримтлаж байсан ч Ө.Бадрах тэргүүтэй зүүнтнүүдийн үед намаас хөөгдсөн. 1921 онд Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулалцаж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан. Судар бичгийн хүрээлэнгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм. 1932-1937 онд Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж, ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ. 1937 оны 8 дугаар сарын 11-нд хилс хэргээр баригдан хоригдож байгаад 1942 он 5 дугаар сарын 4-нд нас барсан.

Илгээсэн дурсамж

🕯

Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.

Хүндэтгэл, дурсамж, бодлоо хуваалцаарай.

0 / 2000