Хорлоогийн Уртнасан
Товч намтар
Хорлоогийн Уртнасан нь Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин бөгөөд Монголын дуурийн урлагийн нэрт төлөөлөгч юм. Тэрээр 1945 оны 3 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрж, 2019 оны 2 дугаар сарын 1-нд таалал төгсжээ. Тэрээр Төв аймгийн Батсүмбэр суманд ерөнхий боловсрол эзэмшиж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх дуучны ангийг төгссөн. Мөн Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1972–1995 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллажээ. Уран бүтээлийн хугацаанд "Чио Чио Сан", "Травиата", "Тоска", "Евгений Онегин", "Иоланта", "Отелло", "Турандот", "Учиртай гурван толгой", "Амарсанаа" зэрэг Монголын болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг бүтээж, Москвагийн Их театр, Кремлийн ордон, Болгар зэрэг олон улсын нэр хүндтэй тайзнаа уригдан тоглосон юм. 1995 оноос Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Монгол Улсын Консерваторид багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, олон шилдэг дуурийн дуучдыг бэлтгэн сургажээ. Мөн "Чио Чио Сан", "Хар Хорум" зэрэг дуурийг тайзнаа найруулан тавьсан байна. Түүний урлагийн гавьяаг үнэлж 1976 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал хүртээсэн бөгөөд 1999 онд "XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин"-аар шалгарчээ. Хорлоогийн Уртнасан нь Монголын дуурийн урлагийг олон улсын түвшинд гаргаж, сонгодог дуулаачийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын шилдэг дуучдын нэг билээ.

Илгээсэн дурсамж
Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.