NAMTAR
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
NAMTAR
Бидний тухайҮйлчилгээний нөхцөлТөлбөрТусламж

© 2026 Намтар.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоос:

FacebookInstagramYouTube
Гадинбалын Чагдаржав
Гадинбалын Чагдаржав
0Цэцэг илгээх
0Мод тарих
НамтарЗургын цомогИлгээсэн дурсамж
Гадинбалын Чагдаржав

Гадинбалын Чагдаржав

Товч намтар

Монголын 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг 1911 оны үндэсний хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж, 1911 оны 11 дүгээр сараас Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын анхны дарга болж, үндсээ чөлөөлөх тэмцлийн утга учрыг олон түмэнд ойлгуулах, Халхын дөрвөн аймгаас цэрэг татах, Богдын лүндэнг монгол туургатанд хүргэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулжээ. Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхаглан зарлаж, Богд хаан хишиг тархан буулгасан зарлигтаа “Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт” үнэн санаагаар чармайн зүтгэсэн Түшээт хан аймгийн Засаг, улсын түшээ гүн Чагдаржавт үе улиран Түшээт цол, засаг төрийн жүн вангийн хэргэм, шадар сайд, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шйитгэгч яамны тэргүүн сайд”-аар тохоон томилж, “дөрвөн үзүүрт чандмань бариул бүхий дөрвөн пүү, гурван ямх мөнгөн тамга” бариулан шагнажээ. Тэр бээр Сангийн яамны сайдаар ажиллахдаа улсын сан хөрөнгийг арвижуулах, төсвийн бүрдүүлэлтийг цэгцлэх, татварын тогтолцоо бүрдүүлэх, газрын хэвлийн баялгийг ашиглахад чармайн хүчин зүтгэжээ. Г.Чагдаржав Монгол, Орос хоёр улсын найрамдал ба хавсран тогтоох гэрээ, харилцан солилцсон бичгүүд болон Хаант Оросоос авсан зээлийн үндэслэлийг боловсруулах, нарийвчлан зарцуулахад оролцож байв. Тэр бээр Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт хятадын хар цэрэгтэй нүүр тулгаран байлдсан таван замын цэргийн нэг чиглэлийг захиран тулалдаж байлаа. Сангийн яамны сайд Г.Чагдаржав 1915 оны зуны эхэн сар хүртэл Орос, Хятад, Монгол гурван этгээдийн хэлэлцээрт Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчдийн дэд тэргүүнээр оролцож, тусгаар улсынхаа байр суурийг тууштай хамгаалж байсан нь тус хэлэлцээрийн баримт бичгүүдээс тодорхой харагддаг. Гурван улсын хэлэлцээрийн дуусгаж ирээд, өвдөж, биеэ засуулах чөлөө гуйжээ. Богд хаан хүсэлтийг ёсоор болгосон боловч, тэр бээр Олноо өргөгдсөний 5 дугаар он долдугаар сарын 18-ны өдөр хан хорвоогоос халин оджээ.

Илгээсэн дурсамж

🕯

Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.

Хүндэтгэл, дурсамж, бодлоо хуваалцаарай.

0 / 2000