NAMTAR
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
NAMTAR
Бидний тухайҮйлчилгээний нөхцөлТөлбөрТусламж

© 2026 Намтар.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоос:

FacebookInstagramYouTube
Догсомын Бодоо
Догсомын Бодоо
0Цэцэг илгээх
0Мод тарих
НамтарЗургын цомогИлгээсэн дурсамж
Догсомын Бодоо

Догсомын Бодоо

Товч намтар

1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын ерөнхий сайд Манзушир хутагтын Шавийн Дэндэвийн отгийн харъяат. Бага наснаас Зүүн хүрээнд шавилан суухын хамт Эрдэнэ Шанзудбын яамны монгол бичгийн сургуульд суралцан, шашны болон иргэний боловсрол олсон. Эрдэнэ Шанзудбын яаманд бичээч, Оросын консулын дэргэдэх хэлмэрчийн сургуульд монгол хэл бичгийн багш, Орос-Монгол хэвлэлийн хорооны үсэг хянагчаар ажиллаж, Харбинд гарч байсан ”Монголын сонин бичиг”-ийг түгээх ажлыг хийж, Монголын анхны тогтмол хэвлэлүүдэд “Бо”,“Болд илд” нэрээр нийгмийн ардчилсан үзэл санааг сурталчилсан өгүүлэл, нийтлэл бичиж байв. Консулын бүлгийг үүсгэн байгуулж Хүрээний бүлэгтэй нэгдэн Монголын анхны улс төрийн намын эх суурийг тавилцсан. ЗОУ-аас тусламж олохоор одсон Монголын төлөөлөгчдийн нэг. Эрхүү хотноо Д.Догсомын хамт намын баримт бичгүүдийг боловсруулж, Монголд намын ажлыг үргэлжлүүлэн Унгерний цэрэгт орж мэдээлэл олох нууц ажлыг хийж байв. 1921 оны 3 сарын дундуур Хиагтад очиж, 4 сарын 16-нд АТЗГ-ын даргаар томилогдон чөлөөлөгдсөн нутаг орныг тохинуулах, цэргийг бэхжүүлэх, Нийслэл хүрээг чөлөөлөх бэлтгэлийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны 7 сарын 10-нд Монгол улсын Засгийн газрын ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайдаар томилогдон АЗГ-ын дотоод, гадаад үндсэн чиг бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Монголын төрийн байгууллын тухай үзэл баримтлал, гадаад олон улстай харилцах бодлого нь Д.Бодоог 1922 оны эхээр бүх тушаалаас чөлөөлөгдөж, 8 сард “гадаадын харгис дайсны этгээдтэй сүлбээлдэн нийлж, Ардын засгийг устгаж, эзэрхэг засгийг босгохоор зөвлөлдөн явсан ба нуун дарсан” хэмээх хилс хэрэгт тулгагдан амь нас хохироход хүргэжээ.1997 оны 6 сарын 11-д Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Д.Бодоо нарын 15 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ.

Илгээсэн дурсамж

🕯

Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.

Хүндэтгэл, дурсамж, бодлоо хуваалцаарай.

0 / 2000