Дансранбилэгийн Догсом
Товч намтар
ХХ зууны Монголын нийгэм, төрийн нэрт зүтгэлтэн Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харъяат. Арван таван наснаас хошуу, аймгийн чуулганы газар бичээч,сумын занги,1912 оноос Монгол улсын Сангийн яам, Цэргийн яаманд бичээч, эх зохиох түшмэлээр ажиллаж Хиагтын гурван этгээдийн бага хуралд оролцсон. 1915-1916 онд Монгол улсын Засгийн газрын Газар дэлхийн баялгийг шинжлэх комисст ажиллаж, Улсын хурал сууж байв. С.Данзангийн хамтаар Хүрээний бүлгийг үүсгэн байгуулсан. ЗОУ-аас тусламж олохоор одсон Монголын төлөөлөгчдийн нэг.1921 оны хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах,МАН-ын онол, үзэл суртлын үндсийг боловсруулах үйл хэрэгт биечлэн оролцсон бичгийн том сэхээтэн. 1921 оны 10 сард МАН-д элссэн. Ардын засгийн газрын Дотоод яам, Цэргийн яаманд эрхэлсэн түшмэл, Сэцэн хан аймаг, Ховдод төлөөний түшмэл, 1928-1933 онд Алтанбулагийн сайд, Эдийн засгийн Зөвлөлд хэлтсийн эрхлэгч, Хувьсгалын музейн ажилтан,нарийн бичгийн дарга,Улаанбаатар хотын захиргааны даргын тушаалд ажиллаж Намын Хянан Байцаах Төв Комиссын гишүүн, Төв Хороо,Улсын Бага хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байв. 1926-1927онд ЗХУ дахь Монголын Элчин төлөөлөгчдийн газрын 1-р нарийн бичгийн дарга,1933-1934 онд Тагна Тува улсад суух Бүрэн эрх барих төлөөлөгч. 1935 онд Монгол, Манж гогийн бага хуралд оролцсон. 1936 оны 3 сараас 1939 оны 7 сарын эх хүртэл БНМАУ-ын Бага Хурлын даргаар ажиллаж хууль ёсыг сахих, нийгмийн амьдралыг тогтворжуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэсэн төрийн зүтгэлтэн. МАН,хувьсгал,тусгаар тогтнол,ардын төрийн түүхийн өгүүлэл, нийтлэл бичиж, олон алдаршсан дуу шүлэг зэрэг 40-өөд бүтээл туурвисан.1926 онд Бичгийн гавъяаны, 1934 онд Цэргийн гавъяаны одон,1936 онд “Алтан гадас”,Тува улсын Байлдааны гавъяаны одонгоор шагнагдсан. Д.Догсом 1939 оны 7 дугаар сарын 9-нд улс төрийн хэргээр баривчлагдан ЗХУ-д хүргэгдсэн. 1941 оны 7 дугаар сарын 8-нд ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн Коллегийн хаалттай шүүх хуралдаанаас Д.Догсомд ялын дээд хэмжээ оноож мөн сарын 27-нд гүйцэтгэсэн. ЗХУ-ын Ерөнхий прокурор Д.Догсомд холбогдуулсан “хувьсгалын эсэргүү хэрэг” нь зохиомол зүйл байсныг тогтоож, ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Д.Догсомыг цагаатгаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны комиссын 1989 оны 9 сарын 18-ны хурлаар намын гишүүний эрхийг сэргээжээ.

Илгээсэн дурсамж
Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.