Буджавын Чимэд
Товч намтар
Буджавын Чимэд нь Монгол Улсын анхны мэргэжлийн архитекторуудын нэг, хот байгуулалт, архитектурын салбарын нэрт зүтгэлтэн бөгөөд Монголын Архитекторуудын Эвлэл-ийн анхны ерөнхийлөгчөөр 1957–1963 онд ажилласан юм. Тэрээр 1918 онд төрж, 1980 онд таалал төгсжээ. 1936 онд Зөвлөлтийн дунд сургуулийг төгсөөд Улсын барилгын техникийн хэрэг эрхлэх газарт ажиллаж, улмаар 1940–1948 онд Москвагийн Архитектурын дээд сургуульд суралцан мэргэжлийн архитектор болсон байна. Тэрээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Дархан хотын Ерөнхий архитектор, Улсын Барилгын хорооны орлогч дарга зэрэг төрийн хариуцлагатай албыг олон жил хашжээ. Буджавын Чимэд 1956 онд Монголын Архитекторуудын Эвлэлийг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулж, тус байгууллагын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монголын архитектурын салбарын хөгжлийн чухал эхлэл болсон юм. Түүний удирдлага, оролцоотойгоор Улсын драмын эрдмийн театр, “Улаанбаатар” зочид буудал, Улсын төв музей, Хужиртын рашаан сувилал, Төрийн ордны өмнөх индэр, Сүхбаатарын талбайн анхны байнгын индэр, мөн Улаанбаатар, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 12, 15 дугаар хорооллын ерөнхий төлөвлөгөө зэрэг 90 гаруй барилга, байгууламж, хот төлөвлөлтийн төслийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Буджавын Чимэд нь Монголын орчин үеийн архитектур, хот байгуулалтын хөгжлийн үндэс суурийг тавилцаж, эх орны бүтээн байгуулалтын өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын нэрт архитектор билээ.

Илгээсэн дурсамж
Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.